“ЭМЭДЮС” ХХК нь Эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд эрч хүчтэй, чадварлаг хүний нөөцөөр баг хамт олноо бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Бид эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмчилгээний хоол тэжээл, гоо заслын бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүний импорт, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг. ХБНГУ, БНСУ, Турк, БНХАУ, АНУ зэрэг орны үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран олон жилийн судалгаа, инноваци, технологид суурилсан бүтээгдэхүүнийг импортлон, өөрийн эм ханган нийлүүлэх төв, гэрээт эмнэлэг, эмийн сангуудаар дамжуулан харилцагчиддаа хүргэж байна.
Бидний эрүүл мэндийн салбарын өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Компанийн чанарын бодлогын хүрээнд бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийн бүх үе шатыг нэн тэргүүнд анхаарч, логистик, нөөцийн удирдлагыг Монгол улсын стандартад нийцүүлэн шинэ агуулахын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.
Бид Chong Kun Dang, Pharmix, AOHUA, Shinva, BBraun, Johnson & Johnson, Geotek, Urotech GmbH, Urovision, Unimicro Medical Systems, Well Lead Medical, H&Surgical, AliveCor, Hangzhou Valued Medtech зэрэг олон улсын брэндүүдтэй хамтран ажилладаг. Хамтрагч байгууллагуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, харилцагчиддаа байнга чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ хүргэсээр бизнесийнхээ хөгжилд түлхэц өгч байна.

Бид хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж, түүнийг давуулан биелүүлэхийг зорьдог. Манай үйл ажиллагааны үндэс нь чанар, итгэлцэл, тасралтгүй сайжруулалт юм.

Эрүүл мэндийн салбарт дэлхийд баталгаажсан, нотолгоонд суурилсан, дэвшилтэт бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэнэ.

Олон улсын болон үндэсний стандартуудыг чанд мөрдөж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан, хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагад нийцүүлэн ажиллана.

Хэрэглэгчидтэй байнгын эргэх холбоо тогтоож, найдвартай түнш, итгэлтэй хамтрагч, асуудлыг хамтдаа шийдвэрлэгч байхыг бидний эрхэм зорилго гэж үздэг.
Манай үйлчлүүлэгчид бүтээгдэхүүнүүдийг маань ихэд үнэлдэг бөгөөд бид тэднийг үргэлж баярлуулахыг зорьдог