Үйл ажиллагаа

Бид эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмчилгээний хоол тэжээл, гоо заслын бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүний импорт, худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг. ХБНГУ, БНСУ, Турк, БНХАУ, АНУ зэрэг орны үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй хамтран олон жилийн судалгаа, инноваци, технологид суурилсан бүтээгдэхүүнийг импортлон, өөрийн эм ханган нийлүүлэх төв, гэрээт эмнэлэг, эмийн сангуудаар дамжуулан харилцагчиддаа хүргэж байна.

Бидний алсын хараа

Бидний эрүүл мэндийн салбарын өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж байна. Дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Компанийн чанарын бодлогын хүрээнд бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийн бүх үе шатыг нэн тэргүүнд анхаарч, логистик, нөөцийн удирдлагыг Монгол улсын стандартад нийцүүлэн шинэ агуулахын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Хамтрагч байгууллага

Бид Chong Kun Dang, Pharmix, AOHUA, Shinva, BBraun, Johnson & Johnson, Geotek, Urotech GmbH, Urovision, Unimicro Medical Systems, Well Lead Medical, H&Surgical, AliveCor, Hangzhou Valued Medtech зэрэг олон улсын брэндүүдтэй хамтран ажилладаг. Хамтрагч байгууллагуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, харилцагчиддаа байнга чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ хүргэсээр бизнесийнхээ хөгжилд түлхэц өгч байна.